Пластик центр ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж хаягдал гялгар уут дахин боловсруулах хуванцар хийцийн үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.Бид Монголдоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулж хуванцар бохирын сав болон бохирын хуванцар худгын иж бүрдлэгийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Бид өнгөрсөн хугацаанд 500 тонн орчим гялгар уут дахин боловсруулсан ба “Бохирдлоор бид бохирдлыг шийднэ” уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар худгын иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэсэн байна.

2019 онд , түүхий эдийг анхан шатнаас нь ангилан ялгуулж дүүрэг хороогоор бүсчлэн газарзүйн байршлаар нь графикийн дагуу цуглуулах сүлжээ бий болгохоор ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго

Монгол хүний ухааны хүчийг шилдэг технологийн шийдэлтэй хослуулан дахин боловсруулалтын үйлдвэрлэлээр үндэсний манлайлагч болно.

Бидний үнэт зүйл

  • Хүн
  • Инноваци
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Ёс зүй
  • Чанар
  • Байгаль орчин

Ирээдүйдээ илүү сайхныг үлдээцгээе!

Бидний уриа

Хог хаягдал болон нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдол нь Монгол Улсын тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэр дундаа гялгар уут, хуванцар нь  хөрсөнд 400 жил шингэдэггүй хөрс, агаар, усыг маш ихээр бохирдуулдгаас гадна түүний байгаль орчинд учруулах хор нөлөө нь 1000 жилээр хэмжигддэг нь  аймшигтай.  Манай байгууллага нь энэхүү хоёр том асуудлыг нэг дор шийдвэрлэхийг зорин хаягдал гялгар уутыг дахин боловсруулж нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар худгын иж бүрдэл үйлдвэрлэж хэрэглэгч та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна. Бид мөн хаягдал гялгар уут байнга худалдаж авч байгаа бөгөөд манайд хандсан байгууллага, хувь хүн бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Хоггүй, хөрсний бохирдолгүй Монголын төлөө хүн бүхэн хамтдаа зүтгэхийг манай хамт олон уриалж байна.

Мэдээлэл алга байна.